 Амьдрал үнэхээр сонин шүү Бурхан анх өөр шигээ нэгэнг бүтээжээ. Гэвч тэр нь бурханаас илүү хүчтэй, ухаантай байсан болохоор бурхан түүнийг 2 хуваажээ. Тэр одоогын эр, эм хүн юм. Заяаны ханиуд нэгдвэл бие биеийнхээ талыг олж бүтэн болсон болохоор сэтгэл санааны хувьд үргэлж амар тайван явдаг хэмээн би сонсож байсан юм.
Ингээд бодохоор эрэгтэй, эмэгтэй хүмүүс хорвоод заавал хослон амьдрач эз ажргал гэгч бал бурамыг амтлах ёстой юм шигээ. Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэвэрлэддэг хосууд байх юм, ор тас юм ярдаггүй хос ч бас байх юм. Гэхдээ хүн гэдэг өөрийн харж, бодож, сэтгэж буй нүдээрээ заавал харуулах гэж харж байх ёстой гэдэг үндэсэн дээр алдаа гаргаж хагарал их гардаг. Үнэндээ хүн гэдэг амьтан ярьж байж ойлголцож цааш явах замаа засдаг. Монголчуудын сэтгэлгээний онцлог юм уу. заавал үйлдэлээрээ би чухал гэдэгийг ойлгуулдаг бол бусад орнууд цай уунгаа хүртэл ярьж мэдээлэл солилцож, сэтгэл санааны байдалаа сэтгэл зүйч гэдэг хүнд ярьж тайвширдаг байна.
|